Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болж нэмэгдсэн билээ. Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2019 оны эхний найман сарын байдлаарх судалгаагаар дундаж цалин 1 сая 116 мянган төгрөг болсон тухай саяхан мэдээллэсэн. Тэгвэл яамдын жолооч нар жирийн төрийн албан хаагдаас өндөр цалин авч байна. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр улиралд ЗТЯ-ны сайд, дэд сайд, Ерөнхий хорооны орлогч даргад үйлчилж буй жолооч нарын цалинг хүргэж байна.
-Тус яамны сайд Б.Энх-Амгалангийн 0713 УБЗ улсын дугаартай машин хөлөглөдөг жолооч нэгдүгээр сард 1,8 сая, хоёрдугаар сард 2.4 сая, гуравдугаар сард 1,7 сая төгрөгийн цалин авсан байна.
-Мөн ЗТЯ-ны дэд сайд Л.Халтарын 0669 УНҮ улсын дугаартай машин унадаг жолооч нь нэгдүгээр сард 2,7 сая, хоёрдугаар сард 1,6 сая, гуравдугаар сард 1,5 сая төгрөгийн цалин авчээ.
-Тэгвэл тус яамны Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэлийн 0010 УБҮ улсын дугаартай машин хөлөглөдөг жолооч нь нэгдүгээр сард 2,8 сая төгрөг, хоёрдугаар сард 2,2 сая төгрөг, гуравдугаар сард 2 сая төгрөгийн цалин тус тус авсан байна.
Яамны жолоочийн цалин гэнэ.. pic.twitter.com/7j7FrGhjvh
— Ganzorig chuluunbor (@GanzooCh) September 14, 2019