Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцны үндсэн хөдөлгөөнийг нээлээ

Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцны үндсэн хөдөлгөөнийг нээлээ

Бидний нэрлэж заншсанаар Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг /урдаас хойшоо, хойноосоо урагшаа/ өнөөдөр 12 цагт нээж байна.

Харин Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөсөн бол  зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг энэ оны Аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн” гэж албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Тус гүүр гарцын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа ажээ.

Гүүрэн гарцын үндсэн зураг төсөл