Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлага, ОХУ -ын буцалтгүй тусламжаар Дорнод аймаг Халх гол сумын төвийг шинэчлэх ажил энэ оны гуравдугаар сард эхэлж Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын 03-ны өдөр нээлтээ хийжээ. Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Их Модун” ХХК ажилласан байна.
Шинэ сум төслийн хүрээнд
- Нутгийн удирдлагын ордон
- Амбултори бүхий 20 ортой эмнэлэгийн барилга
- 150 хүүхдийн цэцэрлэг
- 640 хүүхдийн сургууль ,спорт заал, урлаг заал
- 180 хүүхдийн дотуур байр
- 240 хүний суудалтай Соёлын төв
- ХТП барилга
- Уурын зуух
- Цэвэрлэх байгууламж иж бүрэн тохижилттой ногоон байгууламж бүхий явган болон авто зам, хөлбөмбөг ,сагсан бөмбөг хүүхдийн тоглоомын талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил нь нийт 6 га газарт хийгдсэн байна.