Гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш авах хяналтын “Сайн карт”-ыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрх бүр өвлийн турш хэрэглэх 3 тн-ын хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм. Иргэн та энэхүү картыг маргаашнаас эхлэн өөрийн харьяа хорооноос авч болох бөгөөд сайжруулсан түлш худалдан авах бүрдээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид давхар уншуулан худалдсан авсан түлшээ “Сайн карт” дах 3 тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэх юм.