Дэлхийн ардчилалын баярын өдөр өчигдөр тохиосон.
Энэ хүрээнд “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан ардчилсан намаас “Олон улсын ардчиллын өдөр”-ийг “Ардчиллаа хамгаалъя” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Өчигдөр Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” уриан дор уг арга хэмжээ болсон юм.
Тус арга хэмжээ“Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурал, хэлэлцүүлгээр эхэлсэн. Онол практикийн хурал Туушин зочид буудалд зохион байгуулагдаж эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын зочид болон бусад улс төрийн намын төлөөллүүд оролцсон юм.
Харин Сүхбаатарын талбайд:
-Гэрэл зургийн үзэсгэлэн,
-Ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт,
-Фүүд экспо,
-Ховор автомашины үзэсгэлэн,
-Нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг,
-Монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулсан.
Орой талбайд болсон арга хэмжээний фотог хүргэж байна.