Сүхбаатарын талбайд ''Үндэсний номын баяр'' болж байна

Сүхбаатарын талбайд ''Үндэсний номын баяр'' болж байна

“Үндэсний номын баяр” энэ жил “Ном бол зам” уриан дор есдүгээр сарын 14,15-ны амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд 2 өдөр үргэлжлэх юм.

Энэ үеэр хэвлэлийн компани болон зохиолчид ном бүтээлээ тодорхой хувиар хямдруулан уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн номын баярт зохиолч, аж ахуйн нэгж нийт 120 орчим оролцогч бүртгүүлжээ. 

 
Мөн номын хорхойтнууд маань сонирхсон бүтээлээ зохиолчын гарын үсэгтэйгээр авч болох юм. Номын баярын өдөрлөг амралтын өдрүүдэд 11.00-19.00 цагийн хооронд үргэлжилнэ.




Өнөөдөр бич өдөр

9 цагийн өмнө