Дуучин А.Мөнгөншагайтай салах ёс гүйцэтгэх ёслол даваа гаригт СТӨ-нд болно

Дуучин А.Мөнгөншагайтай салах ёс гүйцэтгэх ёслол даваа гаригт СТӨ-нд болно

“Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг томоохон уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулдаг, Монголын рок, попын хамтлаг, дуучдын томоохон төлөөллүүдийн нэг болох “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, продюсер, СТА А.Мөнгөншагай /Шагай/ энэ сарын 7 өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осолд өртөж амиа алдсан. 

Түүний сууж явсан автомашин Өмнөговь-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад автозам дээр тэмээ мөргөж, осолдсон. Тус ослын улмаас дуучин А.Мөнгөншагай амиа алдаж, хамт зорчиж явсан хоёр иргэн хүнд гэмтэл авч өнөөдөр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Харин дуучин А.Мөнгөншагайтай салах ёс гүйцэтгэх ёслол 2019.09.16-ны өдөр буюу ирэх даваа гаригийн өглөө 06.00-06.30 цагт СТӨ-нд болох аж. Салах ёс гүйцэтгэх ёслолд гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, уран бүтээлчдээс гадна түүний уран бүтээлийг сонсогч олон хэн бүхэн оролцож болох юм байна. 




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө