Өнөөдөр "Light up Mongolia" Монголын хамгийн том лазер гэрлийн шоу арга хэмжээ Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Хэдэн жилийн өмнө төв талбайд Чингис хааны суумал хөшөөг босгож, гэрлийн шоуны гайхамшгийг монголчуудад мэдрүүлж байсан уран бүтээлчид өнгөрсөн зун хөвсгөл аймгийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулжхэсэгтээ олны анхаарлыг татсан. Тэд энэ удаад Монголын хамгийн том лазер гэрлийн шоуг Төв талбайд олон нийтэд зориулан зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж, нэмэлт тоног төхөөрөмжүүдээ гаднаас захиалан авчирсан байна.
Тэд 30 жилийн өмнөх болон одоо, ирээдүйн Монгол Улсын хөгжил дэвшлийг гэрлийн хүчээр бүтээн босгож, олон нийтэд толилуулах аж. Өөрөөр хэлбэл, бид 30 жилийн өмнөх саарал ордон болон өнөөгийн бодит ордон хоорондын цаг хугацааны ялгааг бодитоор мэдрэх юм байна.
Гэрлийн шоуны дуу хөгжим, чимэг холбоосыг Монгол Улсын филармони болон ДБЭТ-ын уран бүтээлчид, удирдаач Б.Анартай хамтран амьдаар тоглоно. Олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдах Монголын хамгийн том лазер гэрлийн шоу Баасан гарагийн 19:00 цагт эхлэх юм.
Түүнчлэн Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сор болсон уран бүтээлчид Монголын хамгийн том тайзан дээрээс уран бүтээлээ хүргэнэ.