БИДНИЙ ТУХАЙ: Монголчуудын ковид цар тахалтай тэмцэж байгаа стратегийг олон улсад сайшаажээ

БИДНИЙ ТУХАЙ: Монголчуудын ковид цар тахалтай тэмцэж байгаа стратегийг олон улсад сайшаажээ

Цар тахал дэлхий нийтийг нөмөрж эхэлснээс даруй 2 жил гаруйн дараа Омикрон нэртэй илүү халдварлах чадвар өндөртэй мутацлагдсан хувилбар гарлаа гэх мэдээ дэлхийн нийтийн дахин цочроогоод байна. Европын холбооны нийгмийн эрүүл мэндийн агентлаг, Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-оос мэдэгдэхдээ энэхүү хувилбар нь хэдхэн сарын дотор Европын талаас илүү хувийг бүрэн хамрах боломжтой гэж мэдэгдэв.

Яг энэ үйл явдалтай давхцан олон улсын хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болон Английн Telegraph сонинд Монгол улсын ковид цар тахалтай тэмцэж байгаа стратегийг, өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж туршлагуудыг бусад улстай харьцуулсан байдлаар онцоллоо.

Уг агентлаг Европын холбооны гишүүн орнуудад вакцинжуулалтын эрчим сул байгааг онцлоод энэ нөхцөл байдал дараа дараагийн шинэ хувилбар хурдан тархахад таатай орчинг бүрдүүлнэ хэмээлээ. Тухайлбал Герман улс сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авч буй хүний тоо огцом өсөж 60,000-70,000 хүрээд байна. Доорх графикт Европын холбооны томоохон улсуудын вакцинд огт хамрагдаагүй иргэдийн тоог тухайн улсын хүн амд эзлэх хувиар нь харуулсан байна. Эндээс харахад гол гол улсуудын иргэдийн 30%-60% нь вакцинд огт хамрагдаагүй байна. Гэтэл эсрэгээрээ эдгээр улсад ковидын тархалт маш өндөр байна.

Хүснэгт 1 Вакцинд хамрагдаагүй иргэдийн тоо ба эзлэх хувь

Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-ийн мэдэгдснээр сүүлийн өдрүүдэд мөн эдгээр улс орнуудад (Герман, Испани, Шотланд, Грек, Словак, Норвеги, Франц) Омикрон хувилбар бүртгэгдэх нь эрс өсөж байна гэж мэдэгдсэн байна.

Вакцинд хамрагдалд ийнхүү сул байгаатай холбоотойгоор Германий Канцлер Ангела Меркел вакцинд хамрагдаагүй иргэдийн олон нийтийн газруудаар зорчихыг хориглох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Омикрон хувилбар хурдтай тархаж буйтай холбогдуулан улс орнууд хөл хорио тогтоох, гадаад дотоодын аялал жуулчлалыг хязгаарлах бодлогоо сэргээж эхэлсэн бол Монгол улсын хувьд хөл хорио тогтоохгүй, бүүстер тунд хамрагдалтыг улам эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаад байна.

Телеграф агентлаг Монгол улсыг ийнхүү онцлохдоо ЭМЯ-ны сайд С.Энхболдын хэлсэн “Бид энэхүү шинэ хувилбарын эсрэг тэмцэхдээ хөл хорио тогтоохгүй, цаашид бүүстер тунд хамрагдалтыг улам эрчимжүүлнэ” гэж хэлсэн үгийг онцолсон байна. Тэд хэлэхдээ Монгол улсыг дэлхий дээрх хамгийн хүн ам сийрэг амьдардаг улс орон атлаа нийт иргэдийнхээ 95%-ийг хоёрдугаар тунд хамрагдуулсан бөгөөд үргэлжлүүлэн гуравдугаар тунд нийт иргэдийн 20%-ийг хамруулсан нь үнэхээр гайхалтай үзүүлэлт юм гэжээ. Тэдний бас нэг онцолсон зүйл нь Монголын Засгийн Газар вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд шуурхай арга хэмжээ авч иргэдээ бүрэн хамруулах нөөцийг бүрдүүлж чаджээ. Нөөцийг хангалттай бүрдүүлж чадсны ачаар иргэд нь Pfizer/BioNTech, Sputnik Light, Sputnik V, Oxford/AstraZeneca, Sinopharm зэрэг вакцинуудаас өөрсдийн сонголтоор хийлгэх боломжтой байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг гэж дурджээ.

Мөн тэд хэлэхдээ Монгол улсын хувьд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хөл хорио тогтоох хэдий ч вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг гол стратегиа болгосон нь бусад орнуудтай харьцуулахад маш зөв алхам байсан хэмээн онцолжээ. Нүүдэлчин, малчин иргэдийг вакцинд хамруулахын тулд явуулын станц ажиллуулсан нь вакцинд хамрагдах хувийн өндөр байлгах болон халдвар тархах хувийг удаашруулсан гэж дүгнэж болох юм хэмээжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Мөн холбоотой ЭНД ДАРЖ үзнэ үү. 

ЭХ СУРВАЛЖ: TELEGRAPH