Есдүгээр сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна.
1.Жанжин Сүхбаатарын талбай
2.Сөүлийн гудамж
3.Партизаны гудамж
4.Чоймболын гудамж
5.Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
6.Төмөрчний гудамж
7.Гэсэр сүмийн уулзвар
8.Самбуугийн гудамж
9.Анкарагийн гудамж
10.Бага тойруу
11.Бээжингийн гудамж
12.Токиогийн гудамж
13.Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам
14.Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам
15.Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замууд.
Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулах аж.
Түүнчлэн Ням гарагт томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, тухайн өдрийг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ. Тухайлбал, Нарантуул ОУХТ Ням гарагт, амраад Мягмар гарагт ажиллах болж байна. Уг зах Мягмар гарагт амардаг билээ.