“Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан ардчилсан намаас “Олон улсын ардчиллын өдөр”-ийг “Ардчиллаа хамгаалъя” уриатайгаар тэмдэглэнэ. Энэ сарын 13-ны өдөр буюу өнөөдөр Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” уриан дор уг арга хэмжээ болох юм. Тус арга хэмжээ өнөөдөр “Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурал, хэлэлцүүлгээр эхэлнэ.
9:00-12:30 цагт: Онол практикийн хурал Туушин зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын зочид болон бусад улс төрийн намын төлөөллүүд оролцох юм.
11:40-18:00 цагийн хооронд нээлттэй өдөрлөгийн хүрээнд Сүхбаатарын талбайд:
-Гэрэл зургийн үзэсгэлэн,
-Ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт,
-Фүүд экспо,
-Ховор автомашины үзэсгэлэн,
-Нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно.
19:00-23:50 цагт: төв талбайд Монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулна.