Олон улсын ардчиллын өдрийг жил бүрийн есдүгээр сарын 15 ны өдөр НҮБ-ын тогтоолоор олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ өдрийг угтаж Ардчилсан намаас маргааш буюу есдүгээр сарын 13 ны өдөр Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Тус арга хэмжээний хүрээнд “Save Democracy буюу Ардчиллаа хамгаалъя” нэвтрүүлгийн анхны дугаар үзэгчдэд хүрсэн байна.