Эрээн хотод сүүлийн дөрвөн хоног халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Эрээн хотод сүүлийн дөрвөн хоног халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Өнгөрсөн аравдугаар сард Эрээн-Замын-Үүд боомтын Хятад, Монголын дундын бүсэд байрлах Хятад талын жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн тул БНХАУ Эрээний боомтоо “тодорхойгүй хугацаагаар хаах” шийдвэр гаргаад байсан билээ.

Иймд тус хотод халдвар бүртгэгдэхгүй 21 хоносон тохиолдолд хилээ нээж, энгийн горимд шилжинэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Эрээн хот бүх оршин суугчдаа ес дахь удаагаа шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 19 хүн халдвар авч, түүнээс 5 нь эдгэрч, 14 хүн эмчлүүлж байна гэжээ. Халдвар авсан иргэд бүгд хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. Харин сүүлийн дөрвөн хоногт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй аж.