Жан Ын Шил: Хожсон ч, хожигдсон ч та үргэлж бидний аварга байх болно

Жан Ын Шил: Хожсон ч, хожигдсон ч та үргэлж бидний аварга байх болно

МУГТ Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах тулаандаа ялагдал хүлээсэн билээ. Үүний дараа "Physical Asia" шоуны оролцогч Жан Ын Шил өөрийн цахим хуудсаар дамжуулан Б.Энх-Оргилд урам хайрласан сэтгэгдэл нийтэлжээ.

Тэрбээр, "Таны нүүр тулсан бүхий л сорилт, бууж өгөөгүй мөч бүхэн бидэнд маш их урам зориг өгсөн. Өөртөө амралт өгөөрэй. Танд ингэж амрах эрх бүрэн бий. Хамгийн чухал нь та хүнд бэртээгүй явдал юм. Энэ удаагийн үр дүн таныг хэн бэ гэдгийг тодорхойлохгүй. Хожсон ч, хожигдсон ч та үргэлж бидний аварга байх болно. Хамаг хүчээ дайчилсанд баярлалаа. Бид өнөөдөр ч, цаашдаа ч таныг үргэлж дэмжих болно" хэмээн бичсэн байна.




Өнөөдөр хонь өдөр

12 цагийн өмнө