Түрээсийн мопедын үйлчилгээ үзүүлдэг зарим компани үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоогоод байна. Тэдний мэдээлснээр, төрийн байгууллагын шаардлагын дагуу үйлчилгээ түр зогсож буйгаа мэдэгдээд байгаа юм.
Энэ нь 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй байна. Уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргаж байсан юм.