Ашигт малтмал газрын тосны газраас ОХУ-аас Сүхбаатар орж ирсэн шатахууны талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, "Сүхбаатар боомтоор 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 51 вагон буюу 4,020 тонн Аи-92 автобензин, 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн нийт 6,480 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын 3 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ бөгөөд 30-ны өдөр орж ирсэн 51 вагоныг буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд хүргэж агуулахад буулгаж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтуудыг тасралтгүй хийж байна. Мөн 2026 оны 07 дугаар сарын 31-нд орж ирсэн 41 вагон буюу 2,460 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант, УБ өртөөдөд тээвэрлэн хүргэх ажлыг УБТЗ-тай хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа ба эдгээр вагонууд өнөөдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагт Аршаант өртөөнд, 14:30 цагт Толгойт өртөөнд, 15:30 цагт УБ өртөөнд орж ирнэ. УБТЗ болон холбогдох бусад байгууллагууд, ААН-үүдийн агуулах 24 цагаар тасралтгүй ажиллан тээвэрлэлт, буулгалт, ачилтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх вагонуудыг өнөөдөртөө багтаан буулгаж, ШТС-ууд руу гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна" гэжээ.