Хамгийн олон мод тарьсан айл өрхийг 1 сая төгрөгөөр урамшуулжээ

Хамгийн олон мод тарьсан айл өрхийг 1 сая төгрөгөөр урамшуулжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас УИХ-ын гишүүн Т.Аубакир Өлгий хотыг жишиг ногоон бүс болгох, иргэдийн мод тарих идэвх, санаачилгыг дэмжих зорилгоор "Ногоон Өлгий" аяныг өрнүүлээд байсан билээ.

Тэгвэл тус аяны хүрээнд өөрсдийн хашаандаа мод тарьж ургуулсан айл өрхүүдийг мөнгөн шагналаар шагнахаа мэдэгдээд байсан бол түүнийгээ хэрэгжүүлж, аймгийн төвийн нийт 60 өрх хамрагдаж, 3272 ширхэг мод тарьжээ. Иймд УИХ-ын гишүүн Т.Аубакирын зүгээс хамгийн олон  мод тарьсан 30 айлыг хувиасаа тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулжээ. Харин үлдсэн 30 өрхийг 50 мянган төгрөгөөр урамшуулсан байна.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө