Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Шийлэгдамба таалал төгсчээ

Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Шийлэгдамба таалал төгсчээ

Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Шийлэгдамба хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. Нутгийнхаа тухай "Шүтээн" нэртэй номоо гарган 2008 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас нутагтаа өрсөлдөж байлаа. 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажиллаж үргэлжлүүлэн Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан юм.