“Хүнсний талонаар Номин, И-март, Оргил сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийх туршилтыг эхлүүлсэн”

“Хүнсний талонаар Номин, И-март, Оргил сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийх туршилтыг эхлүүлсэн”

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүртэй хамтран хүргэх туршилтыг эхлүүлжээ.

Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 42.2 мянган өрх бий. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор ажиллаж буй.

Эхний ээлжид нийслэлд 44, орон нутагт 14 салбартай "Номин", нийслэлд 9, орон нутагт хоёр салбартай "Оргил", нийслэлд гурван салбартай "И-Март" сүлжээ дэлгүүртэй хамтарч ажиллахаар болжээ. Цаашид улсын хэмжээнд 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, НӨАТ-ын баримт олгодог 235  мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх аж.

Иймд хүнсний эрхийн бичигтэй иргэд өөрийн гэрт ойр Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх юм. Хүнсний эрхийн бичгийн энэ сарын санхүүжилт өнөөдөр иргэдийн дансанд орно гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэдээллээ.

 




Өнөөдөр туулай өдөр

11 цагийн өмнө