Москва хотод байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсжээ

Москва хотод байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсжээ

Украины өнгөрсөн ням гарагт үзүүлсэн цохилтын улмаас Москва хотын Капотня дүүрэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоожээ.

Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах тус үйлдвэрийн хоёр төхөөрөмж шатсан ба тэдгээрийг засварлахад багагүй хугацаа шаардагдах аж. Reuters агентлаг өнгөрсөн даваа гарагт тус газрын тос боловсруулах үйлдвэрийн шатахуун Санкт-Петербургийн бирж дээр борлогдоогүйг онцолсон байна.

Москва хотын дарга Сергей Собянины мэдээлснээр Украины өнгөрсөн ням гарагт Москва хотод үзүүлсэн цохилт нь ОХУ-Украины дайн эхэлснээс хойших хамгийн том цохилт байсныг дурдаж, Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем 1600 гаруй дроныг замаас нь устгасан гэжээ.

Киев Капотня дахь Москва хотын газрын тос боловсруулах үйлдвэрт өнгөрсөн 6-р сард цохилт үзүүлж, тухайн үед үйлдвэрийн үйл ажиллагаа түр хугацаанд зогсож байсан юм. Тус үйлдвэр Москва хотын шатахууны нийт хэрэглээний 40 хувийг, дизель түлшний хэрэглээний 50 хувийг дангаараа хангадаг аж.