Харуулын даргаа буудан хөнөөсөн цэргүүдэд холбогдох шүүх хурал маргааш болно

Харуулын даргаа буудан хөнөөсөн цэргүүдэд холбогдох шүүх хурал маргааш болно

Энэ оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Улмаар хэрэгт холбогдох байлдагч М, Х нарыг баривчилж, прокурорт хэргийг шилжүүлээд байсан юм.

Хэргийг тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэгвэл шүүх хурал маргааш Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж.




“BONUS BOOST” BSB-д

1 цагийн өмнө