ЦЕГ: Бусдын гарт амь насаа хэрцгийгээр алдсан байж болзошгүй хэрэгт хоёр иргэнийг шалгаж байна

ЦЕГ: Бусдын гарт амь насаа хэрцгийгээр алдсан байж болзошгүй хэрэгт хоёр иргэнийг шалгаж байна

Энэ есдүгээр сарын 08-ны өдөр /2021.09.08/ иргэн Н 29 настай эрэгтэй сураггүй алга болж эрэн сурвалжлагдаад байсан бол өнгөрөгч долоо хоног буюу есдүгээр сарын 24-ны өдөр Дундговь аймгийн нутагт байрлах ашиглагдахаа больсон уурхайгаас бусдын гарт зэрлэгээр амиа алдсан байж болзошгүй цогцсыг олжээ.

Энэ талаар  ЦЕГ-аас өгсөн мэдээлэлдээ, “Энэ 2021 оны есдүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт иргэн Н  29 настай, эрэгтэй нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон. Уг иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран ажиллах явцад 2021.09.24-ны өдөр иргэн Н-ийг нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэсэн юм.