Хүй долоон хутагт зам тээврийн ноцтой осол гарч,  27 настай иргэн амь насаа алджээ

Хүй долоон хутагт зам тээврийн ноцтой осол гарч, 27 настай иргэн амь насаа алджээ

Өчигдөр /2021.09.27/ 16:00 цагийн орчимд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Хүй долоон худаг руу эргэх замд “Тоёота Приус-20” маркийн автомашин “Ниссан Санни” маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас нэг хүн амь насаа алдсан байна. Харин тус тээврийн хэрэгслүүдэд зорчиж байсан зорчигчдод түргэн тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэгдсэн гэжээ.

Иймд ард иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихийг анхааруулж байна.