Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж ЦАГ АГААР СЭРҮҮСНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж ЦАГ АГААР СЭРҮҮСНЭ

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 27-30-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.