Өнгөрсөн шөнө Увс аймагт 4,5 магнитудын газар хөдлөлт болжээ

Өнгөрсөн шөнө Увс аймагт 4,5 магнитудын газар хөдлөлт болжээ

Өнгөрсөн шөнө/2021.09.24/ 23.46 цагт Увс аймгийн Өмнөговь сумын нутаг, Улаангомын урагш 80 км зайд 4,5 магнитуд газар хөдлөлт болсон талаар “Volcanodiscovery” мэдээлжээ. Үүнээс зургаан хоногийн өмнө буюу есдүгээр сарын 19-ны өдөр мөн Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт мөн 4,5 магнитудын газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, Хяргас нуурын зүүн болон баруун талд зургаан хоногийн зайтай газар хөдлөлт болсон гэсэн үг юм.

Volcanodiscovery