БНХАУ, ОХУ-ыг холбосон төмөр замын анхны гүүрийг барьж дуусгажээ

БНХАУ, ОХУ-ыг холбосон төмөр замын анхны гүүрийг барьж дуусгажээ

Энэ наймдугаар сарын 17-ны өдөр БНХАУ болон ОХУ-ыг холбосон гол дамнасан төмөр замын анхны гүүрийг шав тавьснаас 7 жилийн дараа барьж дуусгажээ.

Энэхүү гүүр нь Хятадын зүүн хойд Хэйлунцзян мужийн Тунжян хотыг ОХУ-тай хиллэдэг Нижнеленинское хоттой холбох зорилготой гүүр юм. Хэйлунцзян мужийн төв болох Харбин хот нь жил бүр болдог цас мөсний баяраараа алдартай ба энэ нь Хятадын зүүн хойд хэсгийн төмөр замын сүлжээг одоо Оросын Сибирийн төмөр замтай холбох бүрэн боломжтой гэсэн үг гэжээ.

Тус гүүр нь 2,215 метр урттай бөгөөд хоёр орны хувьд 2014 оны хоёрдугаар сард шав тавих ёслолыг хийж байжээ. Гүүрний бүтцийг 2019 онд дуусгаж, сүүлчийн  замын угсралтыг энэ наймдугаар сарын 17-нд тавьснаар ийнхүү анхны гүүрний бүтээн байгуулалтыг дуусаж байгаа юм. Гүүрний дийлэнх хэсэг буюу 1,886 урт нь БНХАУ-ын тулд байдаг аж.

Тус гүүр нь БНХАУ-ын бас нэг дэвшилтэт санаачилгаар хэрэгжүүлсэн сүүлийн төсөл бөгөөд үүгээрээ дэд бүтцээ дамжуулан Евразийг холбох зорилготой гэсэн ба тус гүүрийг барьж дуусгаснаар Хятадын Хэйлунцзян мужаас Тунжянаар дамжин Москва хүрэх төмөр замын тээврийн зайг 809 километр богиносгож, 10 цаг тээвэрлэх хугацааг хэмнэх болно гэжээ. Мөн энэхүү гүүр нь жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэсэн байна.

БНХАУ-ын эрх баригч намын үзэж байгаагаар "Хятадаас Лондон хүртэл төмөр замаар явах боломжтой" гэх зорилгоо илэрхийлсэн нь энэхүү гүүрийг тив даяар урт удаан аялал хийх маш чухал алхам гэж үзэж байгаа гэжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө