ЦЕГ: Б.Даваахүүг оргон зайлах, нотлох баримт устгах эрсдэлээс сэргийлж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан

ЦЕГ: Б.Даваахүүг оргон зайлах, нотлох баримт устгах эрсдэлээс сэргийлж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан

"Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр цагдан хоригдсон сэтгүүлч Б.Даваахүүгийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. 

Сэтгүүлч Б.Даваахүүг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд түүнийг цагдан хорих шийдвэрийг шүүх хэвээр үлдээжээ. Тэрбээр одоогоор ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 30 хоног цагдан хоригдож байна. Хэрэгт холбогдуулан нийт дөрвөн иргэнийг шалгаж байгаа бөгөөд Б.Даваахүүг оргон зайлах, нотлох баримт устгах эрсдэлээс сэргийлж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан байна. Прокуророос цагдан хорих үндэслэл, нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгснөөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 100 болон түүнээс дээш хуурамч үүрэн холбооны дугаар, хуурамч тролл хаяг үүсгэн хөгжүүлж, олон дагагчтай Facebook хаягуудыг худалдан авч, тодорхой мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн БНХАУ болон Вьетнам Улсад программ хангамж хөгжүүлж, түгээж буй мэдээллийн хандалтыг нэмэгдүүлэх, сэтгэгдэл бичүүлэх үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон гэх мэдээллийг өглөө.