Энэ наймдугаар сарын 28,29-нд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Энэ наймдугаар сарын 28,29-нд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

 

Энэ хичээлийн жилд зориулан наймдугаар сарын 28,29-нд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон билээ. 

Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах аж. 

Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм.

Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулж, Үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулна гэжээ.