“Задгай талбайн театр” өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулна

“Задгай талбайн театр” өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулна

Өнгөрсөн сарын сүүлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд автомашинтайгаа кино театр боломжтой задгай талбайн театр буюу “Galaxy Car Cinema” нээлтээ хийсэн билээ. Гэвч үйл ажиллагаа явуулснаас хоёр хоногийн дараа цагдаагийн байгууллагаас тодорхой шалтгааны улмаас хаасан билээ.

Тэгвэл “Galaxy Car Cinema” өнөөдрөөс дахин үйл ажиллагаагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвийн явуулж эхлэхээр болжээ.