"Сурагчид хичээлийн эхний минутад төрийн дуулал дуулдаг байсан бол одооноос коронавирусийн зөвлөмж уншина"

"Сурагчид хичээлийн эхний минутад төрийн дуулал дуулдаг байсан бол одооноос коронавирусийн зөвлөмж уншина"

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг Баасан гараг бүр нэгдсэн байдлаар танилцуулдаг болсон. Энэ удаагийн мэдээллийн үеэр хичээлийн шинэ жил эхлэх гэж буй холбоотой МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд оролцож, холбогдох сайд нарын харилцан баталсан тушаалыг танилцууллаа.

Тэрбээр “Сургууль цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглаж, хүүхдүүдийг анги хооронд нь уулзуулахгүй байх шийдвэр гаргасан. Хүүхдүүд багш нар хоорондоо холилдох нөхцөлийг бүрдүүлэхгүй. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ ангид нэвтрэхгүй бөгөөд үүднээсээ харьцана. Мөн сургууль, цэцэрлэг эхний гурван минутад төрийн дуулал дуулдаг байсан бол коронавирусийн зөвлөмж уншина” гэв.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө