Дорноговь аймагт 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн ажил 45 хувьтай явж байна

Дорноговь аймагт 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн ажил 45 хувьтай явж байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 482 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 147, орон нутагт 335 бий бол Дорноговь аймагт хоёр бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Сайншанд сумын 320 хүүхдийн суудал бүхий хоёрдугаар сургуулийн барилгын өргөтгөлийн ажил 45 хувьтай явж байна. Улсаас 2020 онд /3 тэрбум 200 сая төгрөг/-өөр санхүүжүүлсэн ба одоогоор тус барилгын суурийн нүхийг ухаж ул бетоноо цутгаж, А,Б блокийн суурийн ажлаа хийсэн байгаа юм. Мөн нэгдүгээр давхрын арагт бүтээцийн ажлаа дуусгаад хучилтаа цутгаж байгаа бөгөөд уг барилгыг “Жинсийн орой” ХХК товлосон хугацаандаа дуусгахаар ажиллаж байгаа аж.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө