ВИДЕО: “Nissan” брэнд эргэн ирэлтээ хийж, цоо шинэ загварын спорт автомашинаа танилцууллаа

ВИДЕО: “Nissan” брэнд эргэн ирэлтээ хийж, цоо шинэ загварын спорт автомашинаа танилцууллаа

Японы үндэстэн дамнасан автомашин үйлдвэрлэгч “Nissan” брэнд “Nissan Z” хэмээх спорт автомашины цоо шинэ загвараа танилцууллаа. Сүүлийн хэдэн жилийн турш тус компанийн борлуулалт нэлээдгүй буурсан. Харин шинээр танилцуулсан загвар нь “Nissan”-ий нэр хүндийг өсгөхүйц “бүтээл” болсон хэмээн зохион бүтээгчид үзэж байна.

“Nissan Z” загварыг 1969 онд анх худалдаанд гарсан “240Z”-ээс санаа авч хийжээ. Мөн гаднах талаараа өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулсан “Nissan Z Proto” загвартай тун төстэй. Хоёр хүний суудалтай уг спорт машин нь 400 морины хүчтэй турбо V6 хөдөлгүүртэй. Хяналтын самбар дээр 8 инчийн мэдрэгчтэй дэлгэц байх бөгөөл турбо хурд, даралт, цахилгаан системийн хүчдэлийг харуулсан гурван аналог хэмжигчтэй аж. Харин үнийн мэдээллийг одоохондоо зарлаагүй байна.