ЭЕШ өгч буй шалгуулагчид нийтийн тээврээр ҮНЭГҮЙ зорчино

ЭЕШ өгч буй шалгуулагчид нийтийн тээврээр ҮНЭГҮЙ зорчино

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр/2021.08.19/ орон даяар эхэлж байна. Тэгвэл Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих боломжтой талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсч байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна.