“Токио 2020” зуны олимпийг манай баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медальтай өндөрлүүлсэн.
Тэгвэл тус олимпид амжилт үзүүлсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар нь Баянхонгор аймгийн гаралтай бөгөөд, тэднийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон тус аймгаас парламентад сонгогдсон Д.Ганбатын хүмүүс хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан бол УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогчид Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт 3 өрөө орон сууц бэлэглэжээ.
Мөн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдад тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж, үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер” "Ханбогд кашмер "компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгчээ.