Хөвсгөл аймагт баригдаж буй 320 хүүхдийн сургууль болон спорт заалны гүйцэтгэл 35 хувьтай явж байна

Хөвсгөл аймагт баригдаж буй 320 хүүхдийн сургууль болон спорт заалны гүйцэтгэл 35 хувьтай явж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 482 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 147, орон нутагт 334 бий бол Хөвсгөл аймагт 16 бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Их-Уул суманд баригдаж буй 320 хүүхдийн сургууль болон спорт заалны барилгын гүйцэтгэл 35 хувьтай явж байна. Улсаас 2020 оны дөрөвдүгээр сард /3 тэрбум 500 сая/ төгрөгийн санхүүжилтээр тендер зарлан ийнхүү барилгын ажил эхэлж одоогоор барилга угсралтын нэгдүгээр давхрын цутгалтын ажил дууссан ба энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар 2 давхрын карказ цутгалт авч одоо хэв хашмалийн өргийн ажил эхлэхэд бэлэн болоод байгаа юм. 

Уг барилгыг товлосон хугацаандаа дуусгахаар гүйцэтгэж компани ажиллаж байгаа аж.