Их Британийн “Sun” сонин хоёр жилийн өмнө гаргасан нийтлэлдээ Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Деппийг хуучин эхнэр Эмбер Хердэд гар хүрч байсан тухайн бичсэн. Уг сониныг 57 настай жүжигчин Жонни Депп нэр хүндэд нь халдаж, зохиомол зүйл нийтэлсэн хэмээн шүүхэд өгөөд байсан юм.
Гэвч Лондон хотын шүүхээс “Sun” сонины талд шийдвэр гаргаж, Жонни Деппийг эхнэртээ гар хүрч байсан гэж үзсэн. Энэ хэргийн улмаас “Warner Bros” кино компани Деппийг “Fantastic Beasts 3” киноны Гринделвалдын дүрээс татгалзахыг хүссэн байна.
Харин саяхан болсон шүүх хурлаар түүнийг буруугүй гэдгийг нотолж, Эмбер Хердийг мөнгө авахын тулд худал хэлсэн хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл уг шүүх хурлын дараа Жонни Депп анхны ярилцлагаа өгчээ.
Тэрбээр “Америкийн кино урлагийн томчууд намайг “бойкотлож” байна. Тэд шүүхийн асуудлаас үүдэж, надаас нүүр буруулж, тоглосон киног маань нээхээс татгалзаж байна. Гэхдээ миний кино тэдэнд бус үзэгчдэд, шүтэн бишрэгчдэд минь зориулагдсан. Үзэгчид л гол ажил олгогч, санхүүжүүлэгч байдаг. Тэдний төлсөн тасалбарын мөнгөөр Холливудын компани кино бүтээж, ашиг олдог. Олон жилийн хугацаанд кино бүтээгчид үүнийг мартсан бололтой. Харин би мартаагүй. Миний хувьд үзэгчдийн юу хүсэх хамгийн чухал. Тэдний ачаар би, тэд өнөөдөр идэх хоолтой байгаа. Холливуд намайг бойкотлосон ч үзэгч, фенүүд минь намайг дэмжих болно" гэжээ.
Нэрт жүжигчний хамгийн сүүлд тоглосон "Minimata" киноны нээлтийг Их Британид нөлөө бүхий хүмүүс “царцааж” байгаа бөгөөд кино театрт гаргах эрхийг нь одоог хүртэл олгохгүй байгаа юм. 1970-аад оны эхээр Японы тосгоны иргэд мөнгөн усаар хордсон тухай өгүүлэх тус кинонд Депп гэрэл зурагчин В.Южин хэмээх эрийн дүрийг бүтээхээс гадна продюсероор ажилласан юм.
Ташрамд дуулгахад, Жонни Депп хуучин эхнэр Эмбер Хердыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн 50 сая долларын нэхэмжлэл гаргасан бөгөөд одоогоор шүүхийн үйл ажиллагаа өрнөж байгаа аж.
Эх сурвалж: CNN