БНХАУ АНУ-тай хамтран Афганистаны асуудлыг аль болох нааштай шийдэж, хүмүүнлэгийн гамшиг терроризмын үүр болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенд хандаж, мэдэгдэл гаргасан байна.
АНУ-ын Төрийн департаментаас хоёр тал “бүс нутгийн аюулгүй байдал, өөрсдийн иргэдийг хамгаалах” чиглэлээр ярилцсан хэмээсэн байна. Гэвч АНУ “хууль ёсны эрх, ашиг сонирхолд саад учруулж буй” энэ нөхцөл байдалд Хятадын дэмжлэг, хамтын ажиллагаанд найдаж чадахгүй гэж мэдэгджээ.
Эргэн сануулахад, ням гараг/2021.08.15/-т Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабулд нэвтрэн, засгийн газрын ордныг эзэлж, 20 жилийн дайнд ялалт байгуулж буйгаа зарласнаар тус улсад эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм.