Поп од Крис Вуг хүчингийн хэрэгт холбогдуулан баривчилжээ

Поп од Крис Вуг хүчингийн хэрэгт холбогдуулан баривчилжээ

Канад-Хятад гаралтай поп од Крис Ву 17 настай насанд хүрээгүй өсвөр насны охинд согтууруулах ундааны зүйл шахаж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн БНХАУ-ын Бээжин хотын шүүх саатуулан хэргийг мөрдөн шалгаж байсан бол ийнхүү Бээжингийн Чаёонгийн прокурорын газраас баривчлах зөвшөөрлийг өгсөн байна.

Тэрбээр, 2012 онд БНСУ-ын алдарт “Эксо” хамтлагт дэбютээ хийж байсан бөгөөд тус хамтлагийн хуучин гишүүн гэдгээр олонд танигдсан нэгэн юм. Өдгөө АНУ-ын болоод дотоодын хэд хэдэн кинонд өөрийн дүрээ мөнхөлж чадсан чадварлаг уран бүтээлч ба саяхан түүний хуучин найз охин гэгдэх өсвөр насны охин өөрийн цахим хуудаснаа,  "түүнийг насанд хүрээгүй хүүхэд уруу татаж, согтууруулах ундааны зүйл шахсан мөн хүчирхийлсэн" хэмээн анх энэ хэрэг олон нийтэд дэлгэж байсан бол прокурорын газраас Крисыг яг ямар хэргээр баривчилж байгааг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Түүнийг энэхүү хэрэгт холбогдуулан ивээн тэтгэгч дэлхийн алдарт “Porsche, Louis Vuitton” гэх мэт арав гаруй брэндүүд дуучнаас гэрээгээ цуцлаад байгаа юм.