Барса 1,3 тэрбум еврогийн өртэй учраас Мессигийн цалинг өгөх боломжгүй байсан гэв

Барса 1,3 тэрбум еврогийн өртэй учраас Мессигийн цалинг өгөх боломжгүй байсан гэв

Өнгөрсөн долоон хоногт хөл бөмбөгийн алдарт тамирчин Лионель Месси Барселонагаас цалингийн асуудлаар гарч буйгаа мэдэгдсэн нь спорт сонирхогчдын яриа гол сэдэв болж өнгөрөв.

Тодруулбал, Барсагаас цалингийн хязгаар тогтоож, Месситэй байгуулсан шинэ гэрээг биелүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн юм. Уг шалтгаанаар Месси багаа орхиж буйгаа зарлахдаа уйлсан нь олон фенүүдийн сэтгэлийг хөдөлгөж, Барсагийн удирдлагуудыг буруутгаж байв.

Тэгвэл Барселонагийн ерөнхийлөгч Жоан Лапорта өчигдөр/2021.08.16/ мэдээлэл хийж, клуб нь 1.35 тэрбум еврогийн өртэй бөгөөд “нөхцөл байдал маш ихээр санаа зовоож байна” гэжээ. Тус клубийн тоглогчдын цалингийн зардал одоогоор нийт орлогын 103 хувийг эзэлж байгаа аж. Жоан Лапорта энэ талаар ярихдаа өмнөх ерөнхийлөгч Хосеп Мария Бартомеуыг буруутгаж, түүнийг “аймшигтай өв” үлдээсэн гэжээ.

Барселонагийн ерөнхийлөгч Жоан Лапорта

Харин Хосеп Мария Бартомеу өөрийгөө өмөөрч, хэрэв өнгөрсөн аравдугаар сард өөрийг нь албан тушаалаасаа огцрохыг албадаагүй бол Мессиг Барселонад үлдэх байсан гэв. 

Эх сурвалж: CNN