“Бөгжний эзэн” киноны зураг авалтыг Их Британид хийхээр болсон нь Шинэ Зеландчуудыг гонсойлгов

“Бөгжний эзэн” киноны зураг авалтыг Их Британид хийхээр болсон нь Шинэ Зеландчуудыг гонсойлгов

Энэ пүрэв гарагт Амазон студийн алдарт бүтээл болох “Бөгжний эзэн” цувралын хоёр дахь улирлын зураг авалтаа Шинэ Зеландад хийхээр төлөвлөж байсан ч Их Британид хийхээр болсон гэдгээ мэдэгдлээ.

Энэхүү өөрчилж байгаа явдал нь кино зураг авалт хийх студийн стратеги хүрээг өргөжүүлж байгаа төдийгүй тус улсад оруулж буй хөрөнгө оруулалт гэж үзсэн ба 2022 оны есдүгээр сарын 02-ны өдөр нээлтээ хийнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.

Энэ талаар Шинэ Зеландын эдийн засгийн хөгжлийн сайд Стюарт Нэш энэ шийдвэр дээр сэтгэл дундуур байгаа илэрхийлээд байгаа төдийгүй “Амазон студийн шийдвэр нь манай дотоодын кино үйлдвэрлэлийн чадавх эсвэл тэнд ажилладаг хүмүүсийн авьяас чадварыг огт харуулдаггүй. Энэ компани бол арилжааны сонголт хийсэн үндэстэн дамнасан компани юм” гэсэн байна.

Тус бүтээлийн эхний улирлыг хийхийн тулд Шинэ Зеландад 460 гаруй сая ам.доллар зарцуулж байсан бөгөөд энэхүү Их Британи руу шилжүүлж байгаа шийдвэр гарсны дараа тус улсын Засгийн газар Амазон компанид олгосон зарим санхүүгийн урамшууллыг татахаар болжээ.

“Бөгжний эзэн” цуврал кино нь 17 удаа Оскарын шагнал хүртэж байсан ба ихэнх зураг авалтуудаа Шинэ Зеландад хийж байсан юм.  Ингэснээр тус киноны шүтэн бишрэгчид болоод байгалийн сайхныг тольдохоор зорин очих жуулчид нэмэгдэж байсан нь тус киноны найруулагч найруулагч Питер Жексоныг 2010 онд баатар цолоор шагнахад хүргэж байжээ. Харин энэхүү хоёр дахь цуврал нь “Хоббит”, “Бөгжний эзэн”, “Толкиены”  номуудын үйл явдлаас хэдэн мянган жилийн өмнөх үйл явдлыг харуулж байгаа тул шинэ жүжигчдийн бүрэлдэхүүнтэй байх хэдий ч зарим дүрүүд нь бидний мэдэх танил жүжигчид байна гэжээ.

Амазон студи мэдэгдэлдээ, “Шинэ Зеландын ард түмэн засгийн газарт бидэнд сэтгэлээсээ зочломтгой зан гаргаж “Бөгжний эзэн” киног хийх гайхалтай аяллыг эхлүүлэх газар өгсөнд талархаж байна” гэсэн байна.

Эх сурвалж: CNN