БИДНИЙ ТУХАЙ: Хятадын уурхайд аюулгүй байдлын шалгалт хийвэл Монголоос импортлох нүүрсний хэмжээ нэмэгдэнэ

БИДНИЙ ТУХАЙ: Хятадын уурхайд аюулгүй байдлын шалгалт хийвэл Монголоос импортлох нүүрсний хэмжээ нэмэгдэнэ

Ойрын өдрүүдэд Хятадын нүүрсний уурхайд аюулгүй байдлын шалгалт хийх магадлал өндөр байна. Ингэснээр нүүрсний дотоодын нийлүүлэлт багасаж, Орос, Монголоос авах импортыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх болно хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Долдугаар сараас хойш нүүрсний үнэ 10 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь цахилгаан станцын эрэлт их, мөн ачааны машины жолооч нар нүүрс ачихын тулд хэдэн цагаар хүлээж буйтай холбоотой.

Хэд хоногийн өмнө Цинхай хотын Хайбей муж дахь нүүрсний уурхайд осол гарсан. Одоо аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ослын улмаас нэг хүн амиа алдаж, 19 хүн уурхайд гацсан байдалтай байна.  Улмаар наймдугаар сарын 2-нд мужийн захиргаанаас тушаал гаргаж, тус уурхайн үйл ажиллагааг зогсоон, зөрчлийг арилгахаар болсон хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Уг шийдвэр Хятадын нүүрсний олборлолтод нөлөөлөх болно. Учир нь орон нутгийн эрх баригчид аюулгүй ажиллагааны хяналт, шалгалтаа чангатгах өндөр магадлалтай байна хэмээн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд ярьсан юм.

БНХАУ -ын нүүрсний нийлүүлэлт хэдийнээ хүнд байдалтай байгаа. Дотоодын qhrb.com.cn сайтын мэдээлснээр, Хятадын нүүрсний гол боомт Чинхуандао дахь нөөц өнгөрсөн баасан гараг/2021.08.12/-т 4.23 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 4.3 хувиар буурсан үзүүлэлт. Мөн Гуандун мужийн Гуанжоу боомтын олборлолт долоо хоногийн дүнгээр 6 хувиар буурч, 2.45 сая тоннд хүрсэн бол Хэбэй мужийн Каофэйдиан боомт 3.04 сая тонноор буюу 9 хувиар буурчээ.

Нүүрсний нийлүүлэлтэд нөлөөлсөн өөр шалтгаан ч бий. Тодруулбал, БНХАУ, Австралийн харилцаа. Орчин үеийн Хятад, Оросын бүс нутгийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Сон Куй "Хятад, Австралийн харилцаанд урьд өмнө тохиолдож байгаагүй “сүйрэл” тохиосон. Үүний улмаас Хятад улс Австралиас авах нүүрсний импортын хэмжээг эрс багасгасан.  Хомсдлоо нөхөхийн тулд Хятадад илүү их эх үүсвэр шаардлагатай болно.

Бид стратегийн шинэ чиглэл болох Орос, Монгол болон тэргүүтэй бусад улсаас нүүрс авч буй. Ялангуяа Орос, Монгол манай улстай ойр тул тээвэрлэлтийг илүү хялбар болгож байна" гэв.

Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал Хятад, Монгол хоорондох гаалийн бүрдүүлэлтийг удаашруулж буйг тэрбээр онцолсон юм. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс БНХАУ -тай хиллэдэг боомтуудын тоог нэмэхээр болсон.

Өнгөрсөн долдугаар сард Хятад улс 30.18 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.62 хувиар өссөн болохыг үзүүлэлт юм.

Эх сурвалж: Globaltimes.cn