В.Путин ОХУ-д гараад буй түймэр гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөв

В.Путин ОХУ-д гараад буй түймэр гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөв

ОХУ-ын хэд хэдэн муж, хязгаарт ой хээрийн түймэр гараад буй. Үүнтэй холбоотойгоор тус улсын Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд цахим хурал хийжээ. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байгалийн гамшигт үзэгдэл/гал түймэр, үер/ олон цэгт үргэлжилж, гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрчээ. 

Тэрбээр “Зарим газарт тохиолдсон байгалийн гамшгийн цар хүрээ, шинж чанар нь урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрлээ. Жишээлбэл, өмнөд хэсэгт хур тунадас хэвийн хэмжээнээс их орж байна. Харин Сибирь, Алс Дорнодод эсрэгээрээ ойн түймэр гараад байна. Тиймээс шат шатандаа гарын үсэг зурахыг хүлээлгүй хариу арга хэмжээг түргэн шуурхай авах хэрэгтэй” гэжээ. 

Түймрийн голомт Якут хэдэн сарын турш утаанд дарагдаад байна. Тус бүс нутагт одоогоор таван мянган аврах багийнхан ажиллаж байгаа аж. 

Эх сурвалж: Vesti