АНУ-ын иргэн 11 хоногийн зайтай хоёр сугалаанд хожиж, 3 сая ам.долларын эзэн болжээ

АНУ-ын иргэн 11 хоногийн зайтай хоёр сугалаанд хожиж, 3 сая ам.долларын эзэн болжээ

АНУ-ын Өмнөд Каролина мужийн иргэн 11 хоногийн зайтай хоёр ч удаа сугалаанд хожжээ.  Тодруулбал, тус иргэн өнгөрсөн долдугаар сарын 16-нд 40 мянган ам.доллар, мөн сарын 27-нд 3 сая ам.долларыг сугалаагаар хожсон байна.

Энэ талаар тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би маш их баяртай байна. Өөртөө итгэж чадахгүй байна. Энэ талаар гэрийнхэн маань сонсоод огт итгээгүй. Би “Mega Millions Quick Pick” сугалааны тасалбарыг мужийнхаа “Миртл Бич дэх Мерфи” хэмээх шатахуун түгээгүүрийн станцаас худалдаж авсан” гэжээ.

“Mega Millions Quick Pick”-ээр 40 мянган ам.доллар хожих магадлал 931,001 -д нэг, 1, 3 сая доллар хожих магадлал 13 саяд нэг байдаг аж. 

Эх сурвалж: CNN