ВИДЕО: Гаити улсад 7.2 баллын хүчтэй газар хөдөлж, 300 гаруй хүн амь үрэгджээ

ВИДЕО: Гаити улсад 7.2 баллын хүчтэй газар хөдөлж, 300 гаруй хүн амь үрэгджээ

Карибын тэнгисийн Гаити улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас, 304 хүн амь үрэгдэж, 1800 гаруй хүн бэртэж гэмтжээ. 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт бямба гараг/2021.08.14/-ийн өглөө тус улсын баруун хэсэгт болж, сүм хийд, зочид буудал зэрэг барилгуудыг нурааж, сүйтгэсэн байна.

Улмаар тус улсын Ерөнхий сайд нэг сарын хугацаатай онц байдал зарлаж, аврах багийнхныг дайчилжээ. Одоогоор нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Газар хөдлөлтийн голомт нь Сен-Луис ду Суд хотоос 12 км-ийн зайд байна гэж АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээлэв. Мөн чичиргээ нь хүн ам шигүү суурьшсан нийслэл Порт-о-Пренс хотод 125 км-ийн зайд болон хөрш зэргэлдээ орнуудад мэдрэгджээ. 

Газар хөдлөлтийн хохирлын хэмжээ маш их, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.  

ВИДЕО:

Эх сурвалж: BBC