Ойн түймэр унтраахад туслах зорилгоор ОХУ-аас илгээсэн нисэх онгоц осолдож, найман хүн амиа алджээ

Ойн түймэр унтраахад туслах зорилгоор ОХУ-аас илгээсэн нисэх онгоц осолдож, найман хүн амиа алджээ

Өчигдөр /2021.08.14/ ойн бүсийн түймэр унтраахад туслах зорилгоор ОХУ-аас Турк руу илгээсэн “Бериев Бе-200” онгоц осолдож, найман хүн нас баржээ. Онгоц Туркийн зүүн өмнөд хэсэгт Кахраманмараш хотын ойролцоо осолдсон бөгөөд ОХУ -ын харьяат цэргийн таван албан хаагч, Туркийн ойн гурван байцаагч сууж явжээ. 

Орос улсаас гаргасан албан ёсны мэдэгдэлд “онгоц Адана хотын ойролцоо буух үедээ осолдсон гэж буй ч түймэр унтраахад ашигласан усаа асгаж дуусаад хөөрөхдөө хангалттай хэмжээний өндөр авч чадаагүйгээс уул мөргөж осолдсон” хэмээн эх сурвалжууд хэлж байгаа аж. 

Туркийн мэдээллийн агентлагт нийтлэгдсэн ослын зураг

Ослын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмгэнэл илэрхийлж, амиа алдсан нисэх багийн гишүүдэд төрийн одон медаль өгөхөө мэдэгдсэн байна. 

“Бе-200” загварын онгоцыг ОХУ гадаадын орнуудад гарсан түймрийг унтраахад туслах зорилгоор ихэвчлэн ашигладаг. Тухайлбал, тус онгоц наймдугаар сарын эхээр Грек улс, Крит, Родос арлууд зэрэг нийт долоон бүс нутагт гарсан түймрийн унтраахад туслах зорилгоор 36 нислэг үйлджээ. 

Эх сурвалж: Aviationist