Коронавируст халдвар (КОВИД-19) амьтадад халдварласан тохиолдол гадаадын орнуудад цөөнгүй бүртгэгдээд буй. Тэгвэл Монгол улсын хувьд мөн энэ чиглэлээр тандалт, судалгааны ажил хийгдэж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Тэрбээр “Коронавируст халдвар (КОВИД-19) олон улсад амьтадад халдварласан тохиолдлууд нэг бус бүртгэгдээд буй. Монгол улсын хувьд ч гэсэн энэ чиглэлээр тандалт, судалгааны ажлыг Мал эмнэлэг, ЗӨСҮТ хамтран судалж, ариутгалыг хийж байгаа билээ. Өнөөдөр тус байгууллагуудын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдалд хамтран ажиллах чиглэлүүдээ тохирлоо.
Цар тахлын вирус зөвхөн хүнээс хүнд бус гэрийн тэжээвэр болон үржүүлгийн амьтадаар дамжин халдвар тархах эрсдэлтэй учир амьтадтай харьцдаг хүмүүс илүү их анхааралтай байх, вакцинжуулалтандаа хамрагдах шаардлагатай байна" гэжээ.