ОХУ -ын Ерөнхийлөгч Владимир Путин 8 -р сарын 20 -нд Москва хотноо Германы канцлер Ангела Меркельтэй уулзах аж. Энэ тухай баасан гараг/2021.08.14/-т Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны төлөв байдал, олон улс болон бүс нутагт тулгамдаад буй асуудлыг хэлэлцэх аж. Айлчлалаа дуусгасны дараа Ангела Меркель Украин руу явах аж. Хамгийн сүүлд Путин, Меркель нар 2020 оны 1-р сард Москва хотод нүүр тулан ярилцсан. Үүний дараа удирдагчид хэд хэдэн удаа утсаар ярьсан юм.
Эх сурвалж: TACC