АНУ-д насанд хүрээгүй хүүхэд санамсаргүйгээр гал нээж, хүний амь хохироосон 142 хэрэг бүртгэгджээ

АНУ-д насанд хүрээгүй хүүхэд санамсаргүйгээр гал нээж, хүний амь хохироосон 142 хэрэг бүртгэгджээ

Өчигдөр/2021.08.13/ АНУ-ын Флорида мужид бага насны хүүхэд гэрээсээ буу олж, ээжийнхээ толгойн тус газарт санамсаргүй буудсан хэрэг гарсан билээ. Улмаар ээж нь газар дээрээ нас барсан бөгөөд тус гар буу нь хүүхдийн аавынх нь байсан гэдгийг мужийн цагдаагийн албанаас мэдээлсэн. 

Уг хэрэг хүмүүсийг ихээхэн цочирдуулж, галт зэвсэгтэй бол хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгалах сэрэмжлүүлгийг гаргаад байна. 

1791 онд АНУ-ын Үндсэн хуульд оруулсан хоёр дахь нэмэлт өөрчлөлтийн дагуу америкчууд галт зэвсэг эзэмших эрхтэй болсон юм. Галт зэвсэг эзэмших, ашиглахыг зохицуулсан холбооны түвшний хэд хэдэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Буу зэвсэг эзэмших журам нь орон нутгийн засаг захиргаанаас зохицуулагддаг бөгөөд жил бүр бүртгэл явуулдаг. Гэвч галт зэвсэг эзэмших эрхийн улмаас олон гэмт хэрэг, болон санамсаргүй хэрэг үйлдэгддэг. 

Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд 18-аас доош насны хүүхэд санамсаргүйгээр галт зэвсгээр буудсан тохиолдол 369 бүртгэгджээ. Уг шалтгаанаар мөн онд 142 хүн амь эрсэдсэн байна. 

Эх сурвалж: Today