ВИДЕО: “Lamborghini” 2.6 сая долларын үнэтэй цоо шинэ загвараа танилцууллаа

ВИДЕО: “Lamborghini” 2.6 сая долларын үнэтэй цоо шинэ загвараа танилцууллаа

1971 онд Женевийн автомашины үзэсгэлэн дээр анхны загвараа танилцуулснаар Италийн “Ferrucci Lamborghini" брэнд дэлхийд алдаршсан. Тэгвэл өчигдөр/2021.08.15/ Калифорнид болсон “Монтерей” үзэсгэлэнгийн үеэр “Lamborghini” 50 жилийнхээ ойг тохиолдуулан цоо шинэ автомашины загвараа танилцуулжээ.  

Шинэ загварын автомашин нь 802 морины хүчин чадалтай, 33 морины хүчтэй тэнцэх нэмэлт цахилгаан хөдөлгүүртэй. Харин гаднах үзэмжээрээ 2019 онд Франкфуртын "Мотор" шоуны үеэр танилцуулсан “Lamborghini Sián” загвартай төстэй ч 1971 оны анхны “Lamborghini”-ээс санаа авчээ. 

Шинээр танилцуулсан загвар ердөө 122 ширхэг бүтээгдэх юм байна. Эхний автомашиныг 2022 оны эхээр худалдаанд гаргах бөгөөд 2,6 сая ам.долларын үнэтэй байх аж. 

ВИДЕО:

Эх сурвалж: CNN