“Ямар вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авч буй” талаар асуусан Хятадын сэтгүүлчид сахилгын шийтгэл оногдуулжээ

“Ямар вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авч буй” талаар асуусан Хятадын сэтгүүлчид сахилгын шийтгэл оногдуулжээ

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Наньжин хотын эрүүл мэндийн байгууллагуудаас халдварын нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр Хятадын Коммунист намын албан ёсны сонин болох “People’s Daily” -ийн сэтгүүлч халдвар авсан хүмүүс ямар вакцин хийлгэсэн талаар асуусан байна. Гэвч эрх баригчид уг асуултыг тавьсан сэтгүүлчид сахилгын арга хэмжээ авчээ.

Нью -Йорк дахь Гадаад харилцааны зөвлөлийн дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах ажилтан Хуан Янжонг энэ талаар “Хятад улс вакцинжуулалтыг сайтар хянаж, хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг код бүхий системд оруулдаг. Ийм байтал  Наньжин хотын эрх баригчид ямар вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан талаар нарийн мэдээлэлтэй байх ёстой. Үнэндээ энэ их эмзэг асуудал болоод байна. Магадгүй тэд хариулахаас зайлсхийсэн бололтой” гэжээ.

Эх сурвалж: Financialtimes